Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Б.Даваасамбуу нарт холбогдох хэргийг, Г.Галсанням, мөн шүүгдэгч Н.Алтанхуягт нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 3 дахь хэсэгт заасан “... улс төрд нөлөө бүхий этгээд... бүхий албан тушаалтан үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгаж,
Нийслэлийн прокурорын газраас Н.Батбаярыг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа ГОВИЙН ЗАМ, ИНЭРЖИ РЕСӨВТ ХХК-д 36.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэл холбогдол, шүүгдэгч Б.Шинэбаатар Н.Мөнхбат нарын ГОВИЙН ЗАМ, ИНЭРЖИ РЕСӨВТ ХХК-д 36.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэх үйлдэлд холбогдуулсныг тус тус хэрэгсэхгүй болгож байна.
Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг нарт холбогдуулан нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж буруутгаж яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 18.6-н 1 болгон хөнгөрүүлж өөрчилж байна,
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батбаярт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Н.Батбаярыг үргэлжилсэн үйлдлээр Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд
Шүүгдэгч Н.Сүхболдод нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, Н.Сүхболдыг албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож төрийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,520,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Шинэбаатарыг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа QSC ХХК-д давуу байдал бий болгож Эрдэнэт үйлдвэр төрийн өмчид үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 36,565,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Н.Мөнхбатыг нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 18,410,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Даажамба, М.Баярмагнай нарыг нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Даажамбад нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 39,970,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Баярмагнайд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял,
Шүүдэгч Ц.Билгүүн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч болон хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Т.Мөнхтулга нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Шүүгдэгч Г.Цолмон Ш.Бүтэд П.Мягмардорж нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Ш.Бүтэдэд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 11 сая 29 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, П.Мягмардоржид нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Г.Цолмон нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч Ц.Баатарбилэгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар тус тус хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Б.Мөнхтөрийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар, хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 5 жилийн хугацаагаар
Шүүгдэгч Г.Байгалмаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сар зорчих эрх хязгаарлах ял, 10 сая төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Батбаатар, Ч.Өлзий нар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Б.Батбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Ч.Өлзий нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч Г.Батдорж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар тус тус хамтран оролцсон гэм буруутай, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ нар бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар, гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт Х.Бат-Эрдэнийг зохион байгуулагчаар, Э.Эрдэнэбилэгийг гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэм буруутайд тооцож Х.Бат-Эрдэнэ-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Э.Эрдэнэбилэг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч НВЦ компани үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Энжир компани, шүүгдэгч Ганхүдэр орд компанийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, шүүгдэгч Ганхүдэр орд компанид гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 120 сая төгрөгөөр торгох ял, НВЦ компанийг өндөгний цаасан үр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 250 сая төгрөгөөр торгох, шүүгдэгч Энжир компанийг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 245 сая төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Батбаярт холбогдох хэргийг 2002 оны 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Д.Мөнхтулгад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 3, 3.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Ганхүдэр орд компанид холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 42 шүүгдэгчээс 18 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 23 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, 1 шүүгдэгчийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна