Б.Жавхлан: 100 сая тонноос илүү ч нүүрс экспортлох боломж бий

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр ирэх жил нүүрсний экспорт ямар байх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр үнэ ханш өндөр тогтоно гэж найдах аргагүй учир олборлолт, экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа талаараа ярьсан юм.

Тэрбээр “Өнгөрсөн наймдугаар сард 8.8 сая тонн нүүрс хилээр гарчээ. Манай нэвтрүүлэх чадвар энэ хэмжээнд хүрсэн байна. Өмнө нь нэг удаа 8.9 сая тонныг гаргаж байсан юм. 8.5 сая тонныг 12 сараар үржүүлээд үзээрэй. 100 сая гараад явчихна. Төмөр замаар биш, зөвхөн автомашинаар гаргаж байхад ийм хүчин чадалтай байгаа юм. Төмөр замаар гараад эхэлбэл бүр баллахаар байгаа. Тийм учраас бидэнд нэвтрэн өнгөрүүлэх чадвар нь байна. Нүүрс нь байна, эрэлт нь ч байна.

Үнэд бол найдаад хэрэггүй. Тиймээс биет хэмжээн дээрээ л анхааръя, хийх ажлаа хийж, зөөх ёстой тоогоо л зөөе” гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна