АН дэд дарга, генсек, УИХ дахь бүлгийн даргаараа хэн, хэнийг сонгох вэ

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Монгол Улсын дээд шүүх өчигдөр Ардчилсан намын ҮБХ, Их хурлын шийдвэрийг баталгаажуулж, О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэж авсан билээ. Ингэснээр, намын дэд дарга, ЕНБД, УИХ дахь бүлгийн дарга зэрэг албан тушаалын томилгоонууд хийгдэхэд бэлэн болж байна.  

ҮБХ хуралдаж байх үед намын дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Баярмааг, ЕНБД-аар УИХ-ын гишүүн, одоогийн генсек Н.Ганибалыг улираана, харин УИХ дахь бүлгийн даргаар Л.Гантөмөрийг тавина гэсэн мэдээлэл гарч байв.

Тэрхүү мэдээлэлд олон нийтийн үзүүлж байсан хариу үйлдлийг харвал, Ж.Баярмаа намын дэд дарга болоход асуудал бага, Н.Ганибалын хувьд ч ялгаагүй. Харин Лу.Гантөмөрийн хувьд, зангаргаа бодоод УИХ дахь бүлгийн даргаар ажиллах тохироо хийхгүй байх гэцгээж байв.

УИХ-д МАН-ын дараа орох олон суудалтай, олон нийтийн дунд хамгийн өндөр чансаатай тус намын томилгоонууд ямар байдлаар хийгдэх нь ойрын өдрүүдийн улс төрийн гол үйл явдал байх нь ойлгомжтой юм.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.