УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар хил холболтын төмөр замын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Миний санааг хамгийн их зовоож байгаа асуудал нь нүүрсний худалдаа ба үнэ. Миний оролцсон 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны чуулганы хуралдаан дээр үнийн асуудал яригдаагүй. Тэр хурлаас Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг баталсан байдаг. Тяньжиний хэлэлцээрийг баталсан 2025 оны гуравдугаар сарын чуулганы хуралдаанд бий суугаагүй.
Гадуур маш олон янзын мэдээлэл явж байна. Тодруулбал, хамгийн сайн коксжих нүүрсийг нэг тонныг нь 50 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг түүнээс доогуур үнээр худалдахаар болсон, мөн сорчилж олборлохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, коксжих нүүрсийг өндөр хувь хэмжээгээр нийлүүлэхээр болсон” гэх мэт мэдээлэл явж байгаа. Тиймээс бид энэ гэрээг ил болгож, үнэ болон тодорхой асуудлуудыг тодорхой болгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр мөн гэрээ алдаа мадагтай болсон бол түүнд Арлдчилсан нам биш, МАН буруудна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна