Н.Энхбаатар: Гишүүдийн хэлээгүйг хэлсэн болгож, мушгин гуйвуулж байна

Zuv.mn
9 цаг 16 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, энэ сарын 27-нд Бага хурлаа хийхээр товлосон. Тус хурлын үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж "Та нар намайг хоригдоход юу ч дуугараагүй байх аа. Тэгэхэд би УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, сонгуулийн уулзалттай явсан. Чи намайг анх М.Энхболд даргатай танилцуулсан. Дараа нь чи урвасан. Ийм байж хэнээс, юунаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ" гэж хэлсэн тухай цахим орчинд мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар "Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүдийн хэлээгүйг хэлсэн болгож, мушгин гуйвуулж, утга санааг тэс ондоо болгон өөрчилсөн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна. Ийм зүйлс яригдаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Эдгээр цахим хаягнуудаас өмнө ямар мэдээллүүд түгээж спонсордож байсныг нь харахад хэн хийгээд байгаа нь харагдах байх. Нам доторх өрсөлдөөнд нийгмийг татан оролцуулах оролдлого, нэгнийгээ харлуулах санаархал нь эзэндээ амжилт авчрах бус харин сөрөг нөлөөг л авчирна гэдгийг ухаараасай билээ" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна