Б.Жавхлан: Санхүүжилтийг нь “Амсуулж тавьдаг” асуудал түүх болж үлдсэн

Zuv.mn
4 цаг 26 минутын өмнө

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийг хэлэлцээд цаашид хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргажээ.

Сангийн сайд Б.Жавхлангаас энэ талаар тодруулахад “Өнгөрсөн жилээс Төсвийг шинэ цагалбараар хэлэлцдэг болсон. Энэ дагуу Есдүгээр сарын 1-ний дотор өргөн баригдаад, 15-наас хэлэлцүүлэг өрнөөд явсан. Гэхдээ санал хураадаггүй. Ингээд хэлэлцээд явсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авсныг та бүхэн санаж байгаа байх. Гэхдээ Төсвөөр биш, өөр асуудлаар завсарлага авсан байгаа.

Төсвийн хэлэлцүүлгийн тухайд өнөөдрөөс Төсвийн байнгын хороо, бусад хороогоор хэлэлцэгдээд явна. Тэгээд аравдугаар сарын 2-нд болов уу, 2026 оны жилийн төлөвлөгөөнд Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсөв нийцэж байгаа эсэх дээр санал хураалт явна.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцээд төсвөө хэлэлцээд явах нь зүйтэй гэдэг дээр бараг 100 хувийн саналаар улс төрийн шийдвэр гаргалаа.

Он дамжуулсан төслүүдийн тухайд, энэ тал дээр сахилга бат эрс сайжирсан. Одоо цөөхөн үлдсэн. Маш хурдан дуусгах хэхрэгтэй. Тэгэхгүй бол дахиад л өртөг нь нэмэгдэнэ.

Төсөв боловсруулахад тогтож байгаа бас нэг гол зарчим бол санхүүжилтийг дээд тал нь гурав хувааж тавьдаг болсон. Тэгэхээр, “Амсуулж тавьдаг” гэх шүүмжлэл түүх болж үлдсэн гэдгийг хэлье” хэмээн мэдээлэл өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна