Халзан бүрэгтэй орд, Газрын ховор элементийн талаар үнэн зөв ойлголтыг өнөөдөр өгнө

Х.Батсайхан
3 цаг 2 минутын өмнө

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын асуудлаар УИХ-ын “Ерөнхий хяналтын сонсгол” өнөөдөр Төрийн ордонд болно. 

Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай Монгол Улс сүүлийн жилүүдэд Газрын ховор элемент гэх нэн шинэ салбарт хөл тавихаар завдаж байгаа билээ. Гэвч энэ талаар иргэдийн ойлголт, мэдлэг хомс, олон нийтэд зөв мэдээлэл өгөх асуудал тулгамдсан хэвээр буй. Тиймээс УИХ-аас зохион байгуулж буй энэ Ерөнхий хяналтын сонсгол Монгол Улс шинээр хөл тавих учиртай энэ чухал салбарын талаарх үнэн, зөв мэдээллийг иргэд, олон нийтэд өгөх учиртай юм.  

Сонсголоор 

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тус ордыг ашиглахад тухайн бүс нутгийн хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох

-ГХО-ийн олборлолт, боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нутгийн иргэд, олон нийтийн зүгээс байгаль экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн эсэргүүцэж байгаа нь үндэслэлтэй эсэх, 

-Салбарын харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт зэрэг сэдвээр нээлттэй мэдээлэл өгөх юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна