Ч.Лодойсамбуу: "Алт 3" аянаар эргэлтэд оруулах орд "Ноён уул"-аас 10 км зайтай гэдгийг хэн ч ярихгүй байна

Zuv.mn
1 цаг 43 минутын өмнө

УИХ-ын чуулганаар “Алт 3” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Одоо унци алт 3721 ам.доллар байгаа. Энэ үнэ, прогнозыг хараад Засгийн газар нь мөнгө олъё гэсэн. Энэ зорилгыг л зогсоож байна гэж харагдаад байгаа юм.  

100 гаруй тоннын нөөцтэй ордуудаа л эргэлтэд оруулъя гэж байгаа юм билээ. Хориг тавихдаа “Ноён уул”-ыг ухах гээд байна” гэлдэг. Гэтэл орд нь “Ноён уул”-аасаа 10 км зайтай байдгийг хэн ч ярьдаггүй.

Энэ орд Ноён уулаас хол байсан юм. 2020 онд тусгай хамгаалалттай бүсийг нь өргөтгөөд дотор нь оруулчихсан юм. Манайд бизнесийнхэн төрийн эрх барьж байдаг болохоор “Би биш бол хэн ч биш” гэдэг байдлаар хандсан.100 тонн алт гэдэг бол 11 тэрбум ам.доллар. 41 их наяд төгрөг.

Төр нэг юмаа тодорхой болгомоор байна. Уул уурхайгаа ашиглах юм уу, үгүй юм уу. Дархан цаазтай болговол бүгдийг нь дархан цаазтай болгоё.

Дархан цаазтай богдхан уулаас нэг хэсгийг нь талх зүсэж байгаа юм шиг зүсэж байгаад байшин бариад “Зайсан хилл” гээд бичсэн гишүүд энэ танхимд сууж л байгаа шүү дээ. Энэ янзаараа бид ер нь хөгжил ярих боломжгүй юм байна даа” хэмээн байр сууриа илэрхийллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна