Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан “Хулгайн” гэрээг үзье, Ерөнхий сайд аа

Х.Батсайхан
18 цаг 35 минутын өмнө

Хил Холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан цогц гэрээний “Худалдах, худалдан авах” гэрээнд нүүрсний үнийг хэдэн ам.доллар байхаар тусгасан бэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

Учир нь, энэхүү гэрээ одоогоор олон нийтэд ил болоогүй байгаа юм.

Гэрээний үнийн асуудлыг анх гаргаж тавьсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг гэрээг “Нууц гэрээ” гээд хэлчихсэнээс болж өдгөө олон нийт гэрээг нууцын зэрэглэлд оруулчихсан юм байна гэсэн ойлголттой болоод буй.

Тэрбээр хэвлэлийн хурал дээрээ:

* Энэ гэрээ хулгай, луйвар биш бол нууцлах шаардлагагүй
* Хятадууд нүүрсний үнээс 5%-ийн хөнгөлөлт хүссэн байхад бид 50%-иар хямдруулсан
* УИХ-ын тогтоолыг өөрчилж байгаад гэрээ хийсэн гэж ярьсан байдаг.

Нууц гэрээг хэрхэн олж үзсэн гэдгээ тэрбээр хэлээгүй байдаг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр НТВ телевизийн нэвтрүүлэгт орохдоо мөн энэ асуудлыг хөндсөн ч гэрээг нууц, нууц биш талаар дурдаагүй.

Тэгвэл гэрээг байгуулсан гэж нэр дурдагдаад байгаа АҮЭБ-ийн сайд асан Ц.Туваан “Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нууц биш” хэмээн маш тодорхой хэлсэн байдаг. 

Тодруулбал, 

-Энэ гэрээнд ямар ч луйвар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Гэрээг нууцалж хийсэн зүйл байхгүй.

-Бид ажил хариуцаж байгаа болохоор хашир үзэж, хэлэлцээрийг давсан. Үүнийг “Луйврын гэрээ болсон, нууцалсан, Монгол Улсад ашигггүй боллоо” гэхчлэн санаатайгаар буруу мушгиж гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна. Улстөржих сэдэв байна, улстөржихгүй сэдэв гэж байна. Эдийн засаг хүндэрч буй энэ үед бид ганц орлогынхоо эх үүсвэрийг зогсоох юм бол эрсдлийг нь Монголын ард түмэн л үүрэх болно. Ингэж хамаагүй улстөржүүлж ярих нь ард түмний амьдралд хортой хэмээсэн.

Мөн түүндээ “Б.Дэлгэрсайхан сайд гэрээний талаар “Нууцсаад байх юм байхгүй” гэж үнэн л хэлсэн байна лээ” гэж дурджээ.

Тэгэхээр, нэгэнтээ нийгэмд хүлээлт үүссэн учраас одоо гэрээг бүхэлд нь ил болгох цаг болжээ.

“Эрдэнэс Монгол” компани одоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт биш Засгийн газрын харъяанд байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Х.Мөнхжаргалын байгуулсан гээд байгаа тэр гэрээг ил болгох эрх мэдэл Ерөнхий сайд Г.Занданшатарт байж таарах нь.

Тиймээс Ерөнхий сайд аа, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой”-д үүрэг өгөөд гэрээг ил гаргаад ирээч. 

Гэрээ үнэхээр хулгай байгаад, тэр нь батлагдаж гэмээ нь, Д.Амарбаясгаланд хортой тусна. МАН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа хүний хувьд Г.Занданшатарт ашигтай. Гаргаж ирэхгүй бол тэргээд хоосон пи ар хийсэн л болох байх. 

Даргын сонгуулийн дүйвээнээр хэл аманд орсон хүмүүс эхнээсээ хуулийн байгууллагад хандаж, олон шүүх хурлууд болох нь тодорхой болсон. Энэ хэрэг ч том хулгай, том гүжир гүтгэлэгийн аль нэг нь болж, гэмтэн нь хариуцлагаа хүлээх учиртай. 

Олон нийтэд яг одоо МАН дотроо хэн, нь хэнтэйгээ хөлөө жийлцэх нь сонин биш, нүүрсээ хэдээр зарахаар болчихов гэдэг л чухал байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.39
    15 цагийн өмнө

    Уул нь авна гэсэн дээр нь өгч байвал бидэнд ашигтай юмсан. Энэ энхбаяр гэж хогийн пиздаа байнаа!!!!

    Хариулах
  • 202.126.89.23
    16 цагийн өмнө

    Нууц гэрээ биш юум бол дүлэгнээд байлгүй Дэлгэрсайхан туваан хоёр нь хэдээр өгч авалцахаа тохирсоноо хэлээд өгчихөөч тэгээд ер нь гэрээ хийсэн юум уу үгүй юум уу эсвэл таван толгойн захирал мөнхжаргал нь толгой мэдээд дээд түвшинд хэлэлцэж тохирсоноос өөрөөр одоогийн ханшнаас 50% хөнгөлсөн нөхцөлөөр төлбөрийн гэрээ хийгээд нуучихсан юум уу ямар учиртай юум бэ

    Хариулах