 
                                
                 
        
        УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо “Гэрэгэ тауэр”-ын 15 давхрыг Б.Баатар айлган сүрдүүлж, эзэмшигчийг нь баривчлуулж байгаад маш хямд нөхцөлөөр авсан тухай ярьсан.
Тэгвэл тухайн барилгын 15 давхрыг эзэмшигч байсан О.Амартүвшин энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр, “Б.Энхбаяр гишүүн “Гэрэгэ” 15 давхар гээд баахан үлгэр домог шиг зүйл ярьж. Баатартай 2002 оноос Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх 8 жилийн өмнө буюу 2017 онд бид 2 ярьж хөөрөөд, нөхцөлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан. Ам.доллар тухайн үед 2.300₮ орчим байсан гэхээр хэн хэндээ боломжийн л хэлцэл байсан. Дараа нь дахиад нэмж 1 давхарыг авах болоод мөн л үнэ болоод төлбөрийн нөхцөлөө ярьж тохироод л авч өгөлцсөн. Энэ нь байдаг л хэвийн бизнесийн харилцаа. Үүнд аль нэг талын нөлөөлөл, дарамт шахалт огтоос байгаагүй. Тийм шаардлага ч байхгүй. Өнөөдөр нэг намын даргын сонгууль болохтой зэрэгцэн ийм үндэслэлгүй зүйлийг ийм хариуцлагатай албан тушаалтай хүн ингэж хов болгож ярьж байгаа нь харамсалтай юм. Өнөөдөр ингэж асуудал үүсгэж ярих ч сэдэв биш” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.131
одоо ярих цаг нь болоогүй байна
Хариулах202.55.188.97
Одоо юу гэж дээрэмдүүлсэн гэж ярихав дээ албан тушаалаасаа буугаад гудамжинд лааз өшиглөөд явж байх үед нь л үнэнийг илчилж магадгүй ер нь тэгдэг албан тушаал юмуу улстөрийн карьер нь дуусангуут л жинхэнэ үнэн нь илэрдэг юм даа
Хариулах