Г.Билэгт: Д.Амарбаясгалан дарга арай залуудаад байна

Zuv.mn
14 цаг 29 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Билэгт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Одоо байгаа МАН бол М.Энхболд даргын тавьж өгсөн, 65 суудалтай том хүч дээр суурилсан. Одоогийн залуус ялагдаж үзээгүй, зовлон үзээгүй байна.

Хөгжингүй улсуудад удирдагч нар нь дандаа ахмад хүмүүс байдаг. Бараг 60 нас залуудаа ордог юм биш үү.

Д.Амарбаясгалан дарга одоо УИХ-ын дарга байгаа. Улсын хоёр дахь хүн. Тиймээс бодолцож үзээсэй.

Уг нь Удирдах зөвлөлөөс бодлогоор нэг хүн нэр дэвшүүлээд, заалнаас хүн дэвшвэл дэвшээд явдаг байсан. Дандаа тэгдэг. Одоо Удирдах зөвлөл хуралдаж, чигийг нь гаргаж өгөх байлгүй дээ.

Өчигдөр манай намын ахмадууд уулзсан. Д.Амарбаясгалан даргыг арай буруу юм ярьчихав уу гэж ярьж байна. Намын дотоод асуудлаа гадагш нь гаргадаг буруу. Нам дотроо “Тосоо гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг шиг байх ёстой” гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.208
    11 цагийн өмнө

    Нам ил тод байх ёстой. Энэ авгай хуйвалдаанаар өөрөөр хэлбэл хулгайч аргаар амьдрах юм ярьж бна.

    Хариулах
  • 66.181.179.49
    11 цагийн өмнө

    Балай юм ярихын.. МАН-д иймэрхүү толгой муутай, намын тогоон дотроо дүнхүүрчихсэн, боловсролгүй, долоогч авгай нар их шүү. Хөгшинөөс залуу хүртлээ үе дамжин манай дарга, манай нам.. бла бла. Мэдлэгтэй, эрүүл мэтгэлцээн хийж чадахгүй. Нам, төрөө ч ялгаж салгахгүй. Ийм мангаруудаар улсаа удирдуулж байгаадаа гутраад байхийн.. Сайн эдийн засагч засгийг удирдах хэрэгтэй бн. МАН "хуучин хүү" болжээ. гяхх гяхх

    Хариулах
  • 202.126.91.4
    11 цагийн өмнө

    tsusaa gart zoddood tosoo gartak tewreldene gdg bizde!vg zvin aldaag bas l gotsoitol gargadag awgai yumaa.ene awgai harin uuruu ulih hurald arai guhshduud bgan bishvvde

    Хариулах
  • 103.168.34.104
    12 цагийн өмнө

    Bilegtiin bodolzuv shuu !

    Хариулах