С.Чинзориг: Хов жив ор хөнжлийн асуудлаа олонд ярих нь зохисгүй. Асуудлаа дотроо ярьж, эв нэгдлээ хангаад явах ёстой

Х.Есү
2025/09/27

МАН-ын бага хурал өнөөдөр 10 цагт товлогдож гишүүд хүрэлцэн ирлээ. Энэ үеэр бид Эрүүл мэндийн сайд асан С.Чинзоригоос зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Намын их хурлыг 45 хоногийн өмнө зарлах ёстой. Өнөөдөр бага хурал дээр намын даргын асуудлыг шийдэх нь үү, их хурлаа зарлаад дуусах нь уу мэдэхгүй байна. Хэлэлцэх асуудлаа одоогоор тогтоогүй байгаа. 

МАН улстөрийн ууган хүчин. Өнөөдөр намын даргын асуудлыг ярьж магадгүй гэхдээ нэр нь яригдаж байгаа хүмүүс маань гуравны хоёрын санал авах уу үгүй юу гэдэг нь чухал. 

Хамгийн нэгдүгээрт улс орны эрх ашиг, хөгжлийн асуудал, иргэдийн амжиргааны асуудал чухал. 

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг харахад хувийн чанартай жижигхэн асуудал л үүссэн байна гэж харж байгаа. Нийгэмд талцал үүсгээд, намынхаа гишүүдийг хуваасан энэ байдал руу л явчхав уу даа гэж бодож байна. Харамсаж байна. 

Асуудлаа дотроо ярьж, эв нэгдлээ хангаад явах ёстой. Баахан л хулгайн асуудал яригдаж байна шүү дээ. МАН-ыг тэр чигт нь хулгайч нам болгоод байна. 

Би улстөрч хүний үг үйлдэл хоёр зөрөхгүй байх ёстой гэж боддог" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна