П.Сайнзориг: Манай нам мөнхийн хэрүүл тэмцэлтэй явахгүй байх

Х.Есү
2025/09/27

Намын шинэ даргаа томилох МАН-ын Бага хурал эхэллээ. Бид УИХ-ын гишүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өнөөдөр намын даргын асуудлаа шийдэх ёстой. Хэдийгээр энэ нь намын асуудал ч гэлээ цашдаа улс орны эрх ашиг яригдаж байгаа.

Одоо бол хоёр хүн л намын даргад өрсөлдөнө гэж ойлгож байгаа. Энэ нь энэхүү хуралд оролцож байгаа хүмүүст сонголт байна гэсэн үг. Нэг хүн нэр дэвшээд л бүгд гараа өргөөд явж болохгүй. Тиймээс зарчимч ил тод өрсөлдөөнтэй болоосой гэж хүсэж байна. 

Баримтгүй олон асуудал ярина гэдэг харамсалтай. Хувь хүмүүсийн хоорондын харилцаа МАН-ын гишүүдийн шийтгэл болж болохгүй.

Асуудал байдаг бол өгдөг газар нь өгөөд шалгуулах ёстой. Хуулийн байгууллагаар шийдэгдээд явах ёстой асуудлыг бид энд яриад байгаа нь харамсалтай л байна. 

Бид дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж цэгцэрнэ шүү дээ. Мөнхийн хэрүүл тэмцэлтэй явахгүй байх. Өрсөлдөөн гарах энэ үйл явц дээр бие биенээ харлуулж явмааргүй л санагдаж байна. 

Хууль хяналтын байгууллагаар явдаг асуудлыг гудманд гаргаж ирээд намын дотор, дотоод асуудал болгож ирээд ордон дотор яриад байдгийг ерөөсөө ойлгодоггүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна