Х.Нямбаатар: Би намын даргад нэр дэвшихгүй

Х.Есү
2025/09/27

МАН-ын бага хурал эхэллээ. Бага хуралд оролцохоор ирсэн Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Шинээр батлагдсан  улстөрийн намын тухай хуульд намын төлөөллийн төв байгууллага нь намын даргаа сонгох эрхтэй гэж хуульчилсан байгаа. Энэ оны 12 дугаар сарын 31-нээр улс төрийн намууд шинээр батлагдсан улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, улс төрийн намууд дүрмээ шинэчлэх хуулийн хугацаатай. 

Тиймээс өнөөдрийн намын бага хурлаар хоёр үндсэн асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Нэгдүгээрт намын даргын асуудлыг шийдэх байх, хоёрдугаарт удахгүй хуралдах намын их хурлын товийг зарлах байх. 

Намын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж өгсөн байгаа. 

Ер нь өнгөрдөг 20 хоногт манай нам намаа тараангаа алдлаа. Энэ бол өөрөө эрх баригч улстөрийн хүчний хувьд улс төрийн тогтворгүй байдал цаашлаад эдийн засгийн тогтворгүй байдал гээд олон сөрөг үр дагавруудыг учруулж болзошгүй. Тиймээс яаралтай намын их хурлаа товлон зарлаасай гэж бодож байна. 

Би намын даргад нэр дэвшихгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна