У.Отгонбаяр: Би Ерөнхийлөгчийн өмнөөс ямар нэг зүйл хэлэх боломжгүй

Х.Есү
2025/09/27

МАН-ын шинэ даргыг сонгох Бага хурал эхэллээ. Бид УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Ямар боломж бололцоо байна тэр бүгдээ шавхаад намын даргын асуудлаа яаралтай шийдэхгүй бол энэ маань өөрөө ямар зүйл рүү аваачих гээд байгааг та бүхэн бүгд харж байна. Тэгэхээр миний байр суурь бол тодорхой. Энэ асуудлаа маш яаралтай шийлдэх ёстой л гэсэн байр суурьтай байна. 

-Намын хагарлыг төрийн тэргүүний түвшинд хүрчихлээ гэдэг зүйлийг УИХ-ын дарга ярьсан. Үүн дээр та санал нэгдэж байна уу? 

-Энэ талаар надад хэлэх зүйл алга. Би ямар хүнийг дэмжиж байгаагаа хэлэх боломжгүй яагаад гэхээр энэ чинь хаалттай хурал, нууцаар санал хураана. 

-Ерөнхийлөгчийг намын дотоод асуудалд оролцоод эхэллээ гэж байна. Үүн дээр та байр сууриа илэрхийлээч. 

-Би тэр хүний өмнөөс ямар нэг зүйл хэлэх боломжгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.12
    2025/09/27

    Энэ хэдэн сэтгүүлч хүнээс чухал асуултаа олж тавьдагсан бол Иргэд зөв л мэдээлэлээр хангагдмаар юм бх юм

    Хариулах