УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр, "Энэ хурлаад МАН-ын дотоод ардчиллыг олон нийтэд үзүүлээсэй гэж бодож байна. Миний хувьд одоогоор бага хурлын гишүүн биш учраа саналын эрх байхгүй.
-Намынхаа талцал хуваагдлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намд хуваагдал байна. Намын хуваагдалд хэн нь илүү харлуулах вэ гэдэг асуудал чухал байх шиг байна. Бид шийдэл яримаар байна. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа явах юм, МАН ямар зарчимтай байх юм гэх мэт зүйлсийг яримаар байна.
Би бол МАН-ыг ирээдүйтэй нам гэж бодож байна.
-Сөрөг хүчин буюу АН намын даргаа сонгохдоо нээлттэй хийсэн. Танай нам яагаад тэгж хийж болохгүй байна вэ?
-Би бас адилхан шаардлага тавьж байгаа. Нээлттэй байя. Засгийн эрхийг барьж байгаа нам нь өөрсдөө дотоод ардчилалтай байх ёстой. Үүнийгээ хэрэгжүүлээсэй. Олон нийтэд нээллтэй яваасай гэж хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна