Монгол ардын намын бага хурал эхэллээ.
Хурлын эхэнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бага хурлыг дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нарыг сонголоо.
Харин тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг сонгожээ.
Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит намын Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна