С.Эрдэнэбат: Муудалцсан ч эргээд эвлэрэх зай үлдээх ёстой байх

Х.Есү
2025/09/27

МАН-ын бага хуралд оролцож буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, "МАН-ын бага хуралаар намын удирдлагын асуудлыг шийдэх ёстой. Тиймээс илүү их эв нэгдэлтэй шийдэл ярилцсан, гарц гаргалгаатай хурал болоосой гэж хүсэж байна. 

-Намынхаа эв нэгдэл хагарлын асуудал дээр ямар байр сууртай байна вэ?

-Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Эргээд эвлэрэх орон зай үлдээх ёстой байх гэж бодож байна. Асуудал байгаа бол үүнийгээ хоорондоо ярилцах, зохих хууль хяналтын байгууллагаараа шалгуулахгүй бол болохгүй.

Одоогоор шинэ даргаар хэн ч сонгогдсон байсан ард иргэдийн цалин тэтгэврийг асуудал, мега төсөл хөтөлбөрүүдийг хулгай зэлгийгүй шударга зарчимч, төрийг тогтвортой авч явах ийм зангараг хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсэж байна. 

Хэрүүл удахаараа хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй. Болж өгвөл өнөөдөр намын даргын асуудлаа шийдээсэй" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна