С.Зулпхар: Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн гэх мэдээлэл бидэнд ирээгүй

Х.Есү
2025/09/27

УИХ-ын гишүүн С.Зулпхараас МАН-ын бага хурлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн гэх мэдээлэл бидэнд ирээгүй. Бага хурлын гишүүдийн талаарх санал хураалт явсны дараа намын даргыг сонгох тухай хэлэлцүүлэг явна. 

-Та хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих вэ?

-Энэ асуудал бол улс төрийн намын тухай хуулиар ч тэр, манай намын дотоод дүрмээр ч тэр намын удирдах ажилтны сонгууль нууц санал хураалтаар явагддаг. Тиймээс би нэр хэлж чадахгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна