МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Бид УИХ-ынг гишүүн А.Ариунзаяагаас мэдээлэл авлаа.
Тэрбээр, "Бага хурлаар эхний асуудал буюу зохион байгуулалтын асуудал, бага хурлын гишүүнээс гарахаар өөрийн хүсэлтээ өгсөн, хяналтын хорооны шийдвэр гарсан, мөн түүнчлэн төрийн албанд гарсан хүмүүсийг гаргаад оронд нь квотоор орох ёстой буюу УИХ-ын гишүүн, аймаг нийслэлийн засаг дарга зэрэг хүмүүсийг нөхөн оруулж байна.
Энэ нь нууц санал хураалтаар явагдах ёстой. Энэхүү санал хураалт нь явагдаад санал өгөөд джжссан. Одоо тооллогын процесс явагдаж байна.
Намын дарга Л.Оюун-Эрдэнэ бага хурлаар асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Шинэ даргаа сонгоход ажлаа өгнө гэдгээ хэлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна