Б.Заяабал: Хоёр нэр дэвшигч хоёулаа чадвартай хүмүүс

Х.Есү
2025/09/27

Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар МАН-ын даргад нэр дэвшлээ. Уг асуудалтай холбогдуулан бид Б.Заяабалаас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Хоёр нэр дэвшигч 20 20 минутын хугацаатай нэр дэвших үндэслэл, танилцуулгаа хийлээ. Үүний дараа асуулт асууж үг хэлнэ. Сүүлд нь санал хураана. Мөн сүүлийн үед болсон асуудлуудтай холбоотой өөр өөрсдийн тайлбараа хийсэн. 

Амьд байгууллагын хувьд мэдээж маргаан мэтгэлцээн байнга л байдаг. Эерэг талаас нь харвал мэтгэлцээний зөв хэлбэр Ардын намд байна гэж харж байна. 

Би МАН-ыг намаа болон төрөө удирдаад явах чадвартай олон боловсон хүчинтэй нам гэж үздэг. Одоо нэр дэвшиж байгаа хоёр хүн олон боломжтой хүмүүсийн хоёр нь мөн гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна