Б.Энхбаяр: Д.Амарбаясгалан ямар ч баримт яриагүй. Би хов живэнд тайлбар хийхгүй

Х.Есү
Өчигдөр 18 цаг 56 минут

МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Энэ үеэр бид сүүлийн үед улс төрийн томоохон сэдвийн гол эзэн болоод байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Нам бол аль нэг даргын өмч биш. Д.Амарбаясгалан ямар ч баримт яриагүй. Би хов живэнд тайлбар хийхгүй. Ярилцлагын үеэр ярьсан асуудлаараа ирэх долоо хоногт гэрчийн мэдүүлэг өгнө.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар томчууд уулзаад хорих уу үгүй юу гэдэг зүйлийг ярьсан гэсэн. Үнэн юм бол үтэр түргэн Хууль зүйн сайдаа хөөхгүй яасан юм. Би Д.Амарбаясгалантай Хууль зүйн сайд болсноос хойш нэг ч удаа уулзаж, утсаар ярьж үзээгүй. 

Намын эрх ашгийн дээр улсын эрх ашиг байгаа. Би ард түмний эрх ашгийн талд байгаа. Би намаасаа урваагүй. Би өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. " гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    Өчигдөр

    Новшын эр овоо юм гэсэн чинь овоолсон баас бөйж

    Хариулах
  • 202.126.89.204
    Өчигдөр

    Ярьсан гэсэн гээд өөрөө л хов яриад байгаа юм биш үү

    Хариулах
    • 66.181.188.96
      Өчигдөр

      Эхлээд хүний хэлсэн ярьсан юмыг ойлгоод сурчих малаа