Нүүрсний сонсголын гол гэрчүүдийн нэг гэгдэх, “Адменирал” компанийн хөрөнгө оруулагч Х.Хасбаатар агсны тухай улстөрийн эрх бүхий албан тушаалтан ноцтой мэдээлэл саяхан хийсэн. Нийгэмд түгшүүр, эргэлзээ төрүүлсэн дээрх мэдээллийн талаар үнэн мөнийг тодруулахаар “Өнөөдөр” сониныхон Х.Хасбаатарын эхнэртэй холбогджээ.
-"Сайн байна уу. Танай захидлыг хүлээн авлаа. Таныг захидал бичсэнд талархаж байна. Хэдийгээр би охины хамт ХБНГУ-д амьдарч байгаа боловч нас барсан нөхрийн маань талаар Монгол Улсад ямар мэдээлэлд цацагдаад байгаа талаар мэдээлэл авсан байгаа"
-Юуны өмнө миний нөхөр Х.Хасбаатарын талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд тараагдаж байгаад харамсаж байна. Миний зүгээс тодорхой мэдээлэл өгөх, Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг хүссэн боловч зарим ойлгомжгүй зүйлээс болж чадахгүй байлаа. Та бүхнийг холбогдсонд маш баяртай байна.
Өнөөдөр сонины асуултад хариулахын хамт Х.Хасбаатарын гэр бүлийн өмнөөс олон нийтэд мэдээлэл хийж байгааг хүргэж өгнө гэдэгт итгэж байна.
Монгол Улсын хууль зүйн сайдын албыг хашиж байсан Б.Энхбаяр “Лхагвын тойм” гэх нэвтрүүлгээр ярихдаа миний хань талийгаач Hasbatar ын амь нас нь хорлогдсон мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл хийжээ.
Миний хань Хасбаатар нь ӨМӨЗО-ы иргэн, ХБНГУ-д байнга оршин суудаг, Боннын их сургуулийн доктор өндөр боловсрол, маш ёс суртахуунтай хүн байсан юм.
Hasbatar нь 2025 оны 2 дугаар сард Монгол Улсад ажиллаж байхдаа өвчний улмаас нас барж манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдсон.
Миний хань Хасбаатар нь Монгол Улсад нүүрс баяжуулах шинэ технологийн үйлдвэр барихад хөрөнгө оруулан ажиллаж байсан юм. Гэтэл уг баригдаад дууссан үйлдвэрийн хөрөнгө оруулалтын тооцоо нийлсэн компанийн дотоод баримтыг Монголын хууль хяналтын байгуулагууд хураан авч, авилга хээл хахуулийн мөнгө мэтээр олон нийтэд цацаж байгаа нь дэндүү увайгүй, ёс зүйгүй, харамсмаар үйлдэл юм. Миний нөхөр өндөр боловсролтой, 1988 оноос Герман улсад ажиллаж, амьдарч ирсэн хүний хувьд өндөр ёс зүйтэй, хуулийг дээдлэдэг эрхэм хүмүүн байсан юм.
Талийгаачийг нас барах үед манай гэр бүл Монголд байсан бөгөөд, Өмнөговь аймгийн цагдаагаас талийгаачийнхаа шарилыг охин бид 2 өөрсдөө хүлээн авч, Улаанбаатар хотод оршуулах зан үйлийг Монгол зан заншлаараа өөрсдөө зохион байгуулсан. Оршуулах зан үйлд талийгаачийн нөхрийн төрсөн ах дүү болох 10 гаран хүн ӨвөрМонголоос ирж оролцсон билээ.
Бид өөрсдийн хүслээр, цагдаагийн зөвшөөрөлөөр талийгаачийн шарилыг занданшуулсан байтал Б.Энхбаяр гэгч этгээд нөхрийг минь бурхан болсон хойно ч нэр төрд нь халдаж бусдад хорлогдсон мэтээр, бие цогцосыг нь зүгээр л шатаачихсан мэтээр ярьж улс төрийн зорилгоор ашиглаж байгаад гэр бүл нь болох бид жигшин зэвүүцэж байна. Бурхан болсон хүний ясыг өндөлзүйлдэггүй эртний Монгол зан заншил танай Монголчуудад балран алга болсон юм уу.
Мөн Хасбаатарын гэр бүл болох түүний охин бид хоёрын зүгээс Монгол Улсын хууль хяналтын ямар ч байгууллагад гомдол гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Цаашид бохир улс төрийн зорилгодоо миний нөхрийн нэрийг ашиглахгүй байхын Монгол Улсын их хурлын гишүүн Б.Энхбаяраас шаардаж байна.
Энэ мэт дахин үйлдэл гаргавал Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах болно.
Талийгаач Хасбаатарын эхнэр Bai Longyan" гэжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.107.134
Ингэж худлаа мэдээлэл зохиож тараамааргүй байна. Зүгээр мэйлээр харилцаад байдаг наас. Үнэн юм бол шууд видео колл хийгээд баримжуулаад цацаач хаха. Ичихгүй шаас хаха
Хариулах202.55.188.82
Яг яг
202.9.40.252
MAN darga zaluu hun bolj bga uom chin mungetei.esvel MAN gagasan evgen.hugshidiig bugdiig zailuul.Tahian tolgoitoi Battsetseg avgai.Ssrangerel emgen.N.Enhbold gd hugshid odoo gadaad yam.diplimat albanaas zailuul.Tsogtbaatar gj mundag diplomatiig shuud soliod tenderchin.kazunochi n bolson.Tom yamnii meregjiliin bus saiduudiig buren zailuul.Erch huchtei ajillaarai.Deer bga hun dagaad ideh hooloo zalguulj bga ulen novshnuudiig shuud zailuul.Hentiin heden alailagchdiin avgai.nar bn.Saransuh gj buun munge idsen gd bsan tag.Olon hun itgej bn.Nutag.nuga.amin naiz.angiin naiz.ah duu.hurgen beruudiig shuud zailuul.Zaluu medlegtei Luvsanjamts.Anar.D.E nhtuvshin.Batnairamd al bugdiig saidad tavih estoi.
Хариулах103.229.122.235
Энэ бол их мөнгө өгч санаатай бичүүлсэн нийтлэл байна. Ямар ч хүн бүр эхнэр нь үнэн байсан ч ингэж чаран сандран хариулт өгөх учиргүй. Зориуд зохион байгуулсан байна.
Хариулах122.201.31.164
Сүрдүүлж
Хариулах103.229.120.52
Эхнэр нь Хятад хүн юм байхдаа
Хариулах202.9.40.110
Үхсэний хохь гэж үү? Б. Энхбаяр маш том асуудлыг эр зориг гаргаж ил болгосон. Монголын төр, улстөрчдийн үнэн нүүр царайг илчилсэн. МАН нүүрсний хулгаайчдаасаа салахгүй бол 2028 оноос хойш үүрд арчигдана. Занданг даргаа болгох нь намдаа ч, хулгайчдад ч арай ээлтэй хувилбар. Зандан сайн ажиллаж яадвал МАН амьтайгаа үлдэж магадгүй.ккк
Хариулах103.229.123.230
Эхнэр нь их л юмтай үлдэж дээ,айлгаж сүрдүүлсэн ч байж болох юм .
Хариулах103.229.120.194
Иш яасан их айлгаа вэ. Тэгвэл нүүрсний сонсголд яагаад орох гэж байсан нь сонин санагдав
Хариулах103.57.93.63
Харин тийн их л айлган сүрдүүлж