Д.Амарбаясгалан: Надад хэн “нүүрсчин” гэдэг нэр зүүлгэснийг өнөөдөр мэдэж авлаа

Х.Есү
2025/09/28

МАН-ын даргын нууц санал хураалт эхэллээ. Энэ үеэр МАН-ын дарга нэр дэвшсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр, "Намайг нүүрсчин гэдэг нэр зүүлгэсэн нь хэн бэ гэдгийг өнөөдөр мэдэж авлаа. Намын даргад нэр дэвших эсэхдээ эргэлзэж байхад хуулийн байгууллагаар далайлгаж эхлэнгүүт би бүр мөсөн шийдсэн.

Би энэ намыг ялуулахын тулд ямар их хүч хөдөлмөр гаргасныг мэдэх хүн олон байгаа. Би хэзээ ч хоёр нүүр гаргаж байгаагүй.
Хангайн бүсэд ялагдсан гээд ямар их өсөрхдөг юм бэ. Та нар өөрсдөө судалгаагаа хийж өөрсдөө өрсөлдсөн шүү.

Өвөрхангай аймагт хүн нас барсан. Бусад тойрогт нөлөөлөх вий гэж бид харсан. Буруутан болох гээд байгаа нэр дэвшигчтэй уулзаж нэрээ татах эсэхийг асуухад өөрөө за гэж хэлсэн. Г.Занданшатар дарга та битгий худлаа яриарай" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.148
    2025/09/28

    Чи угаасаа НҮҮРСЧИН биздээ баригдахгүйн тулд хамгаалалт хэрэгтэй аан зэвүүн гар даа

    Хариулах