Шатахууны импортыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын нийлүүлэгч талтай уулзжээ.
Энэ талаар тэрбээр "Шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-с импортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тогтмолжуулахад тус улсаас Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ААН-дтэй хамтарч ажиллахаар боллоо.
Монгол улсын нийт шатахууны хэрэглээний 65 хувийг дизель түлш эзэлж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын 1 жилийн хэрэглээ 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн болж өссөн бөгөөд цаашид ч өснө.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуй нэгжүүд АҮЭБ-н сайдын тавьсан саналыг дэмжиж, ажил хэрэгчээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд тус ААН-д БНХАУ-ын төр засгийн түвшинд болон ААН-ын түвшинд өөр өөрсдийн шугамаар хандаж, манай улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ойрын хугацаанд томоохон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.
Мөн өнөөдөр АҮЭБЯ-ны ажлын хэсэг ирэх сард болох сайдын албан айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх, нүүрснээс шатахуун үйлдвэрлэх, шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтмолжуулах асуудлаар хэлэлцээр хийхээр БНХАУ-ыг зорьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна