Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.08.24/ Төрийн ордонд болж, “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Бид Э.Бат-Үүлтэй хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр, “Дорнод аймгаар О.Цогтгэрэл даргатай цуг иргэдтэй уулзалт хийгээд явж байхад тэд их цочирдмоор үг хэлсэн юм. “Та нарын гавьяаг ойлгож байна. Гэхдээ та нарын алдаа ч бас байгаа шүү. Олон түмний биш, ордны улс төр рүү явж орсон. Ингээд МАН-ын барьцаанд орсон” гэж хэлж байсан. Тиймээс бид олон түмэн рүүгээ эргэж явна. Гудамжинд тэмцэж байсан АН-ын улстөрчид нэг мэдэхэд төрийн ордонд “Найраа” хийдэг болчихсон нь бидний алдаа. Одоо чаддаг жагсаал, цуглаанаа хийх хэрэгтэй.
Бид ард түмэнтэйгээ хамт байсан тэр үе рүүгээ буцаж очно. Эхний алхам жагсаал цуглаан тэмцэл. Жагсаал цуглаан хийх олон асуудал байна. Шударга хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэнд өнөөдөр энэ нийгэм чинь утга учиргүй болчихоод байна шүү дээ. Амьдрах гэж ядаж байгаа хүний хажууд нэг улстөрч орж ирээд шүүгээ дүүрэн мөнгө цуглуулчихсан сууж байна. Тэгэхээр шударга хөдөлмөрийн утга учир юу болох юм бэ.
Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин Хотын дарга л болж болно. Манай намд дэвшчих хүмүүс олон байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.88
Муу Үүл маань л жинхэнэ ориг, гандан бууршгүй тэмцэгч ардчилагч юм даа!!!
Хариулах