МАН-ын даргын нууц санал хураалт эхэллээ. Энэ үеэр МАН-ын дарга нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, " Нүүрсний хэргүүд өмнөх Засгийн газрын үед боогдсон байсан. Би хууль хяналтынханы ажилд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хууль хяналтынхан ажлаа л хийж буй гэж ойлгож байгаа.
Нүүрсний хулгай, ногоон автобус зэрэг хэргүүдээр нүүрээ будаад 27, 28 оны сонгуульд орж болохгүй. Ард түмэн талцал хуваагдал, нэг асуудлыг нөгөө асуудлаар дарж хоосон дайсан, хиймэл бэрхшээл үүсгэдэг төр удирдах арга барилаас залхаж цөхөрсөн.
МАН-ын даргын ёс зүйн өндөрлөг намсаасай, Тусгаар тогтнолын ордны цагаан өнгө нүүрсний утаанд харлаасай гэж өрсөлдөгч хүчин тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна