МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан ямар, ямар бүрэн эрх хэрэгжүүлэх вэ

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 06 минут

Эрх баригч МАН-ын Бага хурал өчигдрөөс эхлэн өдөр, шөнө дамнан хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын шинэ даргаар сонгосон билээ.

Ингэснээр хэд хоногийн өмнөөс хурцдаж, Их хурлаар даргаа сонговол улс орныг бужигнуулаад хаячих магадгүй байсан хэрүүл маргаан цэглэгдэж, асуудал нэг талдаа гарах эхлэл тавигдлаа.

Бид энэ удаад МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан ямар, ямар бүрэн эрх эдлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

МАН-ын одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн дүрэмд даргын бүрэн эрхийг дараах байдлаар тодорхойлжээ.

-МАН-ыг гадаад, дотоодод төлөөлөх

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах

амын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах.

-УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.   

  -Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.

-Намын даргын санаачилгаар Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүд Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд санал таслах эрхтэй оролцож болно. Улс төрийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг Удирдах Зөвлөлөөс батална.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.49
    16 цагийн өмнө

    За бүр холион бантан. Дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй байх. Нам, төрийн ажлыг зааглах ёстой.

    Хариулах
  • 66.181.161.154
    Өчигдөр

    АТГ шалгуулах

    Хариулах
  • 122.201.31.188
    Өчигдөр

    30 kbot avd uldlee eheleed shalguulchih chmd asuudl bn gd dra chi yan u chinii asuuddal

    Хариулах
  • 103.229.122.231
    Өчигдөр

    Намын даргаа 300000 гишүүнээсээ сонгооч, албан тушаалаар дамжуулж хулгай хийгчид ээ

    Хариулах
    • 66.181.160.62
      Өчигдөр

      Хууль бус сонгууль болсныг акул хуульч нямдорж хэлсэн дээ тэхээр хууль бус дарга биз дээ

    • 66.181.181.185
      Өчигдөр

      Солиотой хулгайч луйварчин гох дэгээ хор шор шаадаг ZUV.MN сайтынхан та нарт бүр падгүй шүү дээ Авилгачдаа!!!