МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагаас хүүгийнх нь зодооны асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Одоо удахгүй тэр хэргийн шүүх хурал болно. Та нар тэндээс очоод мэдээллээ ав.
-Таны хувьд том эрх мэдэл албан тушаалтай байсан хүний хувьд хууль шүүхийн байгууллагад нөлөөлж байна уу гэсэн хардлага байна. Та үүн дээр тайлбар өгөөч?
-Би яаж нөлөөлдөг юм.
-Та хүүхдийнхээ хүмүүжилд анхаардаг уу?
-Анхааралгүй яадаг юм. Та нар хэвлэл мэдээллээр өчнөөн худал мэдээлэл бичиж гүжирдлээ шүү дээ. Та нар үнэнийг нь олоод бичээч.
-Ц.Санжаачойпэлийг хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн. Та үүн дээр тайлбар өгөөч.
-Би мэдэхгүй байна.
-Энэ зодооны асуудал хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна шүү дээ.
-Би хохирогчийн эцэгтэй нь уулзсан. Эрүүл мэндийнх нь төлбөрийг төллөө. Анхаарлаа. Өнөөдөр хүүхэд нь хамар ам нь бүтэн болоод ирсэн. Би угаасаа аавыг нь танина. Уулзаад уучлалт гуйсан.
Ийм л байна шүү дээ. Энэ хэргийг шийдэх асуудал нь хуулийн дагуу явж байгаа.
Зодолдсон шалтгаан нь найз охиныг нь оролдоод мессэж бичээд байсан гэж Ц.Санжаачойпэл тайлбарласан. Нотлох баримт нь бүгд байж байгаа.
Ер нь найз охиныг нь оролдоод байхад ямар ч эр хүн тухтай байхгүй байлгүй дээ. Түүнээс болж муудалцаад гараад зодоон болсон байна.
-Ямар ч шалтгаантай байсан хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь буруу биз дээ.
-Хэн зөв гэж хэлэв.
Намайг УИХ-ын гишүүн байсан учраас хүүг минь хатуу шийтгэж 60 хоног хорьсон юм биш үү. Яагаад энэ талаас нь ярихгүй бодохгүй байгаа юм. Хууль бүгдэд нь тэгш үйлчлэх ёстой.
Ц.Цэрэнпунцагийн хүү гээд энэ хэрэг дээр хэлмэгдэхвий гэж айж байна. Битгий хатуу шийтгээсэй. Хууль дүрмийн дагуу яваасай гэж хүсэж байна. Түүнээс биш хууль шүүхийг аргалаад гүйгээд байгаа юм алга" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.11.192.2
зүгээр л нэг бөх байсан хүн юм даа яалт ч гүй. ямар нэг боловсрол мэдлэггүй биеийн хүчээр асуудлыг шииддэг. Хүүхдээ ч бас ухаанаар биш бяраараа өсгөсөн байхаас ч яахав өөрөөр өсгөх ухаан байхгүй шүү дээ. харамсалтай. чиний хүүхэд зодуулсан байсан бол чи зодсон хүүхдийн эцгээс уучлаарай гэж сонсоод л тайвширах байсан гэж үү?
Хариулах202.70.46.20
ymat tom pizda ve
Хариулах202.126.89.80
Алива зүйл хоёр талтай.
103.168.34.88
Үнэхээр эцэг нь юм бол, хүүхдийхээ хүмүүжилд илүү анхааръя уучлаарай гэх болохоос манайд илүү шийтгэл өгөөд бна гээд хохирогчийн дүрд оррчихсон ичмээр юм. Хэн нэгнийг татаж чангаасан гэхээр л зодоод бж болдог юм уу? Үерхэж бгаа охинд нь л бна ш д. Татаж чангаагаад бсын бол цагдаадаа л мэдэгдэнэ биздээ
Хариулах