Ж.Бат-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн, миний ширээн дээр “Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлсүгэй”, “Д.Амарбаясгаланг сонгосугай” гэсэн хоёр тогтоол байгаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс өнгөрсөн амралтын өдөр явагдсан Бага хурлынх нь талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай намын VIII Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Бүтэн өдөр, шөнө хоёр хуралдсаныг та бүхэн харсан байх. Хурлаар зохион байгуулалтын асуудал буюу намын даргыг сонгох асуудал яригдсан. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдсөн.
Хоёр индэр засаж байгаад нэр дэвшигчид 3.5 цаг хурлын гишүүдийн асуултад хариулсан. Нэр дэвшигчид мөн өөрсдөө 2.5 цаг үг хэлсэн. Дараа нь Толлогын комисс ажиллаж, санал хураалт явагдсан. Дотоод дүрэмдээ хурал удирдаж байгаа хүний хувьд хурлынхаа дэгүүдийг юун түрүүнд гишүүдээрээ батлуулдаг. Хурал удирдагч гишүүдийнхээ гар өргөж баталсан энэ журмынхаа дагуу хурлаа авч явдаг. Тэгэхээр Тооллогын комисс журмаа батлуулаад явсан.
Нэр дэвшигч 66.6 хувиас илүү санал авч байж даргаар сонгогдох ёстой. Тиймээс санл хүрэхгүй бол олон санал авсан нэр дэвшигч дээр дахиж санал хураая гэдэг санал Тооллогын комиссоос оруулж ирсэн. Толлогын комисст хоёр нэр дэвшигчийн аль, алиныг нь дэмжиж байгаа хүмүүсийг оруулсан. Ингээд Бага хурлын гишүүд энэ журмыг нь баталсан. Тэр дагуу явсан. Ерөөсөө энэ хурлаараа бүх асуудлаа ярьж, шийдье гэсэн зарчмын дагуу явсан. УИХ-ын Чуулганаар хэлэлцэх асуудал дээр хүртэл “Та нар намынхаа асуудлыг шийдчихээд энэ асуудлаа ярь” гэсэн нөлөөлөл хүртэл орж ирж байсан шүү дээ.
Дахиж ирц бүрдүүлэх асуудал дээр, асуудлыг гишүүдийн олонх л шийдэх ёстой. Цөөхөн хэдэн хүн үлдэж байгаад асуудлыг шийдээд явсан юм байхгүй.
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн, миний ширээн дээр “Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлсүгэй”, “Д.Амарбаясгаланг сонгосугай” гэсэн хоёр тогтоол байгаа.
УДШ-д өгөх материал дотор өмнөх даргыг чөлөөлсөн тогтоол байх ёстой. Яах вэ, цаг хугацааны хувьд ар дээр нь өгсөн. Тухайн өдөртөө. Мөн Д.Амарбаясгаланг сонгосон тогтоол байх ёстой. Өмнө нь 32, 34 гэж хуваагдаад явж байсан. Энэ удаад бол тийм зүйл мэдрэгдээгүй.
Хоёр нэр лдэвшигч байгаа юм чинь тэднийг дэмждэг хүмүүс гэж байна шүү дээ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна