Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хурлаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн шаардлага хүргүүлсэн билээ.
Уг шаардлагын хариуд УИХ-ын дарга ийнхүү мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр, "Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.
Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ.
Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
109.252.138.107
Шалгах гэхээр чи очоогуй биздээ хулгайчаа.
Хариулах