Б.Жаргалсайхан: Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэе

Х.Есү
10 цаг 26 минутын өмнө

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэжээ. 

Тэрбээр, "Өнөө цагийн Монголын улс төр зөвхөн дотоодын намын өрсөлдөөнөөр хэмжигдэхгүй, дэлхийн улс төрийн гол тоглогчдын дунд уран зөв нүүдэл хийх шаардлага тулгарсан чухал цаг үе билээ. Геополитикийн том тоглоомын дунд Монголын байр суурь, сонголт, ирээдүйн замналыг тодорхойлох чухал цаг үед хамгийн олон гишүүнтэй, институцийн туршлагатай намыг удирдана гэдэг бол том шалгуур, том хариуцлага.

Намын дарга нь зөвхөн намынхаа үзэл санаа, бодлогыг хамгаалаад зогсохгүй, улс төрийн соёлын түвшинг дээшлүүлж, ард түмэнд эв нэгдэл, итгэлийг өгч байх учиртай.

Гадаад ертөнцөд шинэ хуваагдал, шинэ сорилтууд үүсэж буй цаг үед дотоодын хэрүүлээ хойш тавьж, Монгол төрийн бодлогыг шинээр тодорхойлох тал дээр бүх улс төрийн намууд нэг чигт харах ёстой.

Иймд Бүгд Найрамдах Намын даргын хувьд би: Монгол Ардын Намын шинэ даргад төрийн уламжлалыг дээдэлж, ард түмний итгэлийг өргөх үйл хэрэгт нь амжилт хүсье. Улс төрийн соёл ахиж, ирээдүй гэрэлтэй байг" гэжээ. 

May be an illustration of ticket stub and text



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.141
    8 цагийн өмнө

    Бөгс долоогч хоёр нүүртэй гозойсон өвгөн.

    Хариулах
    • 119.40.98.153
      5 цагийн өмнө

      Энэ бол улс төрийн соёл. Чи ч ойлгохгүй юм даг уудаа