Бид УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Ирэх оны төсвийг хувийн хэвшлийг дэмжинэ гэж ярьж байна. Таны хувьд хувийн хэвшлийг төлөөлж УИХ-д орж ирсэн. Хувийн хэвшлийг дэмжиж байгаа хөнгөлөлт зүйл заалт байгаа юу?
-Одоо өргөн барьсан төслүүдийг харахад алдагдалтай байгаа. Төсвийн хуульд дагалдуулж НӨАТ-ийн татвартай холбоотой нэг заалт оруулсан байгаа. Бизнес эрхлэгчдийн санал бол бүгдээрээ татвар төлдөг болъё. Гэхдээ төлөх хэмжээг хувиа багасгаж эдийн засгийн харилцааг жигд болгоё. Нэг хэсэг нь төлдөггүй нэг хэсэг нь нуудаг ийм зүйлээ болъё.
Аж ахуй эрхлэгчдийн санал бол НӨАТ-ын буцаан олголтыг болиод НӨАТ-ыг тэр чигт нь буулгахыг санал болгож байна. Аж ахуй эрхлэгчдийн НӨАТ-ын татвар чөлөөлбөл 400 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж, НӨАТ-ын буцаан олголтууд 400 орчим тэрбум нэмэгдэнэ. Үүний нөлөө нь татвараа төлдөггүй аж ахуй нэгжүүдийг ил болгохоос өөр аргагүй болно. Гэхдээ яг одоогийн хууль эрх зүйн орчин зохицуулалт нь шударага бус байна. Жишээлбэл аж ахуй нэгжүүд олоогүй орлогынхоо төлөө татвар төлөх өр үүсч байна.
- Далд эдийн засгийг гаргаж ирэх хөшүүрэг байхгүй байна гэсэн үг үү?
НӨАТ-ын буцаан олголтоор тэрийг ил болгох гээд байгаа юм. Гэвч энэ нь жижиг аж ахуй нэгжүүдэд хүндээр тусч байгаа юм. Тэгээр энэ нь аж ахуй нэгжүүдэд татварын дарамт үүсэж байгаа. Нөгөө талаас аж ахуй нэгжүүд татвараа багасгачихвал дор бүрд нь төлөөд явна гэж үзэж байгаа юм.
- Өөр ямар нэгэн байдлаар аж ахуй нэгжүүдийг дэмжсэн зүйл байгаа юу? Бүтээн байгуулалтын зардлыг тооцож байна уу?
-Хөрөнгө оруулалтын хувьд аж ахуй нэгжүүдийг төсвийн зардлаар дэмждэг онолууд байгаа. Энэ жилийн төсвүүдийг харвал цөөн хэдэн төсвүүд байна. Үүнийг авдаг компаниуд нь импортыг дэмждэг, ханшин дээр нөлөө үзүүлдэг компаниуд нь авчихдаг.
- Төмөр замын хил холболтын асуудал дээр нүүрсээ зарах гэрээн дээр маш хямд худалдаалах гэрээ хийсэн байна. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Гэрээг анх хараад өөр сэдэл хөшүүрэгтэй хийсэн гэрээ байна даа гэж харсан. Нэгдүгээр сард хэлэлцээрийн соёрхон батлах асуудал орж ирсэн тэнд би тодорхой шаардлагуудыг тавьсан. Гэтэл Энхбаяр гишүүн хэлэлцээр гэрээнд биржийн дундаж үнээр зарахыг нөгөө тал зөвшөөрсөн байхад УИХ дээр тэрнээс хямдхан байх нөхцөлийг гаргаж ирсэн байсан. Энэ бол эдийн засагт хор хөнөөл учруулж буй хэрэг. Ийм гэрээг хэн оруулж ирэв яагаад оруулж ирэв гэдгийг хардаж байна.
- Тодорхой үнэ заачхаад нүүрсний үнэ буухад тэр үнээрээ зардаг. Нүүрсний үнэ буурахад ашигтай байх боломжтой юу?
-Худалдааны компаниудад зарж байгаа нь ихийг зарах тусмаа өөр өөрсдийнхөө үнийг унагаж байгаа юм. Хятад талдаа тээврийн хэрэгслийн давуу талтай нэг худалдааны компанид хямдхан өгөх нь бусад нүүрсний үнээ унагачхаж байгаа юм. Тэр 200 сая тонноос гадна 16 жилийн хугацаанд зарах нүүрсний үнээ унагааж байна гэсэн үг.
Хулгай хийж байгаа хүмүүс цаг хугацааны эрхээр мэдэгдэнэ. Энэ бол улс эх орноо барьцаанд оруулах асуудал болчхож байгаа юм. Энэ салбарт байдаг хятад хүний мэдээллээр УИХ-д байгаа хүмүүст цүнхтэй мөнгө авч байсан гэх баримттай мэдээг авсан.Төмөр замын холбохын тулд нүүрсээ хямд зарж байгаа гэсэн. Энэ логикгүй асуудлын цаана өөр санаа байх вий гэж хардаж байна.
- Хил холболт дээр тухайн үеийн хоёр сайд яригдах байх. Үүнийг хулгай гэж харж болох уу?
-Үүнийг нэг хүн хийх асуудал биш гэж бодож байна. Цаг хугацаа харуулах байх. Экспорт хийж байгаа цэгүүдээ тэлж байж хөгжих байтал улам хумиад байгаа нь хөгжих боломжоо алдаж байна гэж харж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.99
Нэг бодитой баримттай зүйл гаргаж ирээд шийдүүлж чадвал таныг сайд болгохыг дэмжье
Хариулах202.126.89.140
ezengui yum yarij poprohoo bolij uz todorhoi asyydl yarij shalgadag gazr n uguuchee,ta nariin hooson ugend itgeh hun bhgui bolson shu
Хариулах