Б.Жавхлан: Төсвийг эргүүлэн татах нөхцөл үүсэхгүй

Х.Есү
15 цаг 28 минутын өмнө

Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-МАН-ын бага хурлын үеэр таныг бага хурлын зарим гишүүдийг өрөөнд түгжсэн гэх мэдээлэл яваад байна. Та үүн дээр тайлбар өгөөч. 

-Цагаан ордон дотор болсон намын асуудлыг тэндээ л ярих ёстой. Гэхдээ яригдаж байгаа зарим зүйлтэй би огт санал хийлэхгүй байна. 

Манай бага хурал 24 цаг хуралдсан. Би Дарханы гишүүдийг өрөөнд хориогүй. Надаар өрөөнд түгжүүлж байдаг МАН-ын бага хурлын гишүүн гэж юу байх вэ. 

-Өчигдөр АН-ын дарга төсвийн төслөө эргүүлэн татах хэрэгтэй гэж шаардлага хүргүүлж байна лээ. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? 

-Хугацаатай ажил хугацаандаа л явж байна. Есдүгээр сарын 15-нд төсөлтэй танилцах эхний хэлэлцүүлэг амжилттай болсон. Түнээс хойш хоёр долоо хоног дамнаад байнгын хороодын хэлэлцүүлэг мөн амжилттай явж байна. Төсвийн хэлэлцүүлэг явдгаараа явж л байна. Ерөөсөө тасалдсан зүйл байхгүй. 

Төсөв гэдэг бол УИХ-ын жил бүр батлах ёстой хууль эрх зүйн томоохон актуудын нэг. Энэ төсвийг харж байж ирэх жилийн төлөвлөгөөт төрийн ажлууд явагдана. Төсвийг эргүүлэн татах нөхцөл үүсэхгүй. 

-Засгийн газраас Оюутолгой Рио тинтотой холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн та ахалж байгаа. Ажлын явц ямар хувьтай яваа вэ? 

-Энэ оны эцэс гэхэд хэлэлцээрээ эхлүүлчихсэн явж байх учиртай. Бид зээлийн хүүгээ бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин 2018 онд яагаад бууруулаагүйг би мэдэхгүй байна. Түүнийг засаж сайжруулах гэж байна. 

1.Зээлийн хүүгийн асуудал 

2.Долоон жил тутамд зээлийн хүүгээ эргэн харах ёстой гэж гэрээн дээр заасан байна. Яагаад заавал долоон жил гэж заасан нь тодорхойгүй байна. Үүнийг багасгана. 

3. Хүүгээс хүүг боддог асуудал. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна