О.Алтангэрэл: Өрсөлдөгч улс төрийн хүчин нь асуудлаа дотроо шийдэж байхад бид оролцох нь зохимжгүй

Х.Есү
15 цаг 4 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж, О.Цогтгэрэл дарга өчигдөр мэдэгдэл хийсэн шүү дээ. Үүн дээр та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн зөвлөл АН руу бичиг өгснийг манай намын дарга уншиж харагдана лээ. АН-ын бүлэг үүн дээр ямар ч шийдвэр гаргаагүй. Улс төрийн соёлын хувьд бол нөгөө намынхаа гаргасан шийдвэр дотоод асуудлаар улс төрийн намын бүлэг хуралдаад шийдвэр гаргах нь зохимжгүй. 

Монголын улс төрийн үндсэн хоёр хүчин болох Ардчилсан нам, Ардын нам аль алиных нь үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Тийм ч учраас миний бие МАН-ын даргаар сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэсэн. 

Яах вэ улсын дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргана гэж л байсан. Гэхдээ нэг зүйл хэлье. Манай намын даргын асуудал дээр улсын дээд шүүх маш олон удаа чагт, саад тавьж байсан. Тэр үед нэг л зүйлийг хэлсэн. Улс төрийн намын даргыг улсын дээд шүүх шийддэггүй юм аа. Намын даргаа сонгохаыг гишүүд нь шийддэг юм. Би одоог хүртэл энэ байр суурь дээрээ хэвээрэй байгаа. 

Өрсөлдөгч улс төрийн хүчин нь асуудлаа дотроо шийдэж байхад бид оролцох нь зохимжгүй. 

-Та хууль зүйн сайд байсан хүний хувьд Б.Энхбаяр гишүүний мэдэгдэлд ямар байр суурьтай байна вэ?

-Б.Энхбаяр гишүүний ярьсан зүйлүүдийг заавал мухарлаж шалгаж тогтоох ёстой. Тэр хүн санаанаасаа зохиогоод яриагүй нь ойлгомжтой" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.98.153
    6 цагийн өмнө

    Энэ намчирхалгүй асуудлыг зөв дүгнэж чаддаг зөв хүн юм байна. Хууль зүйн сайдын ажлыг хэнээс ч илүү сайн хийсэн гэж боддог.

    Хариулах