Н.Энхбаяр: Б.Дэлгэрсайхан би Оросуудыг луйвардаж байгаа гэж өөрөө хэлсэн

Г.Хоролмаа
13 цаг 47 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Б.Баярбаатар гэж энэ хүн МАН-ын нэрийг гутаасан хууль зөрчигч, худлаа мэдээлэл тараагч. Хүнийг улаан цайм гүтгэж байгаа хүн УИХ-д байх ёсгүй, Их хуралд байх ёсгүй хүн. Санаатай миний нэр төрд халдаж байгаа нь том луйвраа нууж байна. 

Би Б.Дэлгэрсайхантай уулзаад Оросын төмөр замыг ярьсан. Өөрөө хувийнхаа төмөр замаар бусад төмөр замуудад боломж олгохгүйгээр өөрийн вагонуудыг дайчлаад байгаа юм байна” Оросуудын төмөр зам барих асуудал дээр эргэлзэж байгаа юм байна” гэсэн. Тэгтэл би оросуудыг луйвардаж байгаа Богд уулын урдуур мухар төмөр зам тавина гэж байгаад барих гэж байгаа, ямар ч асуудал байхгүй гэсэн.

Б.Дэлгэрсайхан ямар нэгэн гүжирдсэн бичиг тоо баримт гаргаж бичих юм шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргана. Мөн үүнийг тараалцаад байгаа Б.Баярбаатарт ч нэхэмжлэл гаргана. Өөрсдийн арван тэрбум долларын луйвар хийсэн байж магадгүй гэдэг асуудлыг сөхсөний төлөө ингэж ярьж байгаа бол энэ асуудлыг ард түмэндээ ашигтай байдлаар шийдтэл тууштай явна.

Б.Баярбаатар төмөр замын холболтод садаа болж байна гэсэн. Үгүй,  монголчууд өөрсдөө мөнгөө гаргаж төмөр замаа барьж байгаа. Бүх зардлыг Эрдэнэс-тавантолгой компани гаргаж байгаа. 

Б.Дэлгэрсайхан өөрөө Оросуудыг залилаж байгаа гэсэн. Тэгж ярьж болохгүй хэрэв үүнийг оросууд мэдвэл хоёр улсын хооронд асуудал үүсэж мэднэ.

Ийм маягийн үл бүтэх нөхдүүд УИХ-д шургачихаад эрх мэдлээ ашиглан дуртай хүнээ гүтгэж байна. Б.Баярбаатарт хандаж хэлхэд нэг бол гишүүнээ хий нэг бол намын хяналтын байгууллагын даргаа хий.

Намайг гүтгэж байгаа нөхдүүдэд баримт нотолгоогоо гаргаад ир гэж хэлье. МАН-ы даргын бага хурлын сонгууль шударга бус болсон гэж бодож байна. Намайг бага хурлын гишүүн бол гэхэд нь татгалзсан, та нар минь ажилла би итгэж байна гэсэн одоо амаа барьж байна.Тэнд орж мэдлэг боловсрол, туршлагаа солилцох хүн байхгүй юм шиг байна лээ, одоо амаа барьж байна.

Дэлхийд эхний санал хураалтад та хоёрын хэн нь ч 60 хувьд хүрсэнгүй дахиад санал хураалт явуулъя гэдэг, дараагийн хураалтад хэн нь ч хүрэхгүй бол намын хурлаар сонгох ёстой байдаг. 442 хүний хувьд бодсон ч Д.Амарбаясгалан хувьдаа хүрээгүй, энэ удаагийн сонгууль шударга бус явагдсан.

Дээд шүүхийн шийдвэр шударга гарвал намын бага хурлын шийдвэр хүчингүй боллоо гэж гарах байх. Засгийн эрх барьж буй нам ингэж төрийн эрх хууль бус байдлаар барьж байна гэсэн үг.

Ардын нам дотор эрүүлжих процесс  явагдаж байна энэ бол тарж байгаа гэсэн үг биш. Нам дотор хуруунд орсон өргөс шиг хэдэн нөхдүүд явж байна. Үүнийг гаргаж цэвэрлэх нь чухал.

Гурван Энхбаяр буруу юм ярина гэж байхгүй. Дандаа факттай ярьдаг. Цагдаагийн байгууллагад үзүүлээд нотлох баримт биш гэж дүгнэвэл буруу ярьсан болох байх.

Иймэрхүү өндөр байгууллагад луйвар явж байгааг олон нийтэд зарлах нь зүйтэй, үүгээр сонсгол хийх хэрэгтэй.

Оюу-толгойн гэрээ ч мөн адил ашиггүй гэрээ болсон. Бизнесийн төсөл ногдол ашиг авахгүй байвал тэр төсөл ашиггүй төсөл гэсэн үг. 2009 оны сонгуулиар Элбэгдоржтой намайг унагаж энэ гэрээг хийсэн.

Б.Баярбаатар санаатайгаар төмөр замын холболт дээр ямар ч асуудалгүй байхад асуудал гаргаж ирээд байгаа нь өөр санаатай" гэв. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.123
    6 цагийн өмнө

    Зочин Н. Энхбаяр гуай одоо гэртээ ном зохиолоо бичээд жаргаж суул даа. Яасан ч их хүнтэй хонзогсон нөхөр вэ. Төр одоо танаар дутахгүй шүү дээ. Төрийн бүх өндөрлөгт байсан хүн одоо намбатай байл даа.

    Хариулах
  • 202.179.15.130
    10 цагийн өмнө

    шунал нь ханадаггүй новш нэг юмнаас хоцорчих гэж сандран худал үнэ хор найруулж новшроод одоо бас оростой муудалцуулах нь

    Хариулах
  • 202.55.188.125
    11 цагийн өмнө

    Энэ сэтгүүлч хүний бичсэн ажил мөн үү эсвэл бичиг үсэг тайлагдаж байгаа хүн бичсэн юмуу

    Хариулах
    • 202.70.34.70
      10 цагийн өмнө

      энхбаярын ээрч муурсан хөл толгүйгүй яриаг л тэр чигээр нь буулгаж, угаасаа урт шар дээлт ямарч эмх замбараа байхгүй, хольж хутгаад, ээрч муураад авах юм байхгүй. дээр нь их цэцэрхэнэ. би туршлагатай ч гэх шиг, түүнд хулгай хийх, хүн муулах л туршлага байгаа.