Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж буйгаа зарлав. Тэгвэл эл үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хуульчид хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан.
Өнөөдөр Ерөнхий сайдын мэдэгдэл дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө дөө. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томилогдож бүрэн эрх үүсээгүй тул Л.Мөнхбаатар сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.
Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор АМНАТ холбоотой журам баталж бас Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой.
Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг ингэж гажуудуулмааргүй байна. Харамсалтай” гэсэн байр суурийг илэрхийллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.29.144.170
Согтуудаа ийм мэдэгдэл хийчих шиг боллоо.Хөөрхий
Хариулах66.181.183.136
Занданшатар дарга дур зоргоороо аашилдаг дарга уу? Хүнийг албан тушаалаас чөлөөлөх, томилох хэв хэмжээ гэж байдаг.
Хариулах59.153.86.12
....УИХ Д СПИКЕР ХИЙЖ ОЛОН ЖИЛ ЯВСАН ЗАНДКА ЕС...ҮХ ЗААЛТАА МЭДСЭНГҮЙ ЮМУУ...МЭДЭН БУДИЛСАН ЮМ УУ...АЛЬ НЬ Ч БАЙ...Ү.Х ЗААЛТАА ЗӨРЧСӨӨН...ЕР НЬ МЭДРЭЛ НЬ ЭРҮҮЛ САРУУЛУУ...
Хариулах