Ж.Чинбүрэн: Цоорхой шанага шиг ЭМДС-ийн "ХУЛГАЙ"-г шийдчихвэл цалинг 10 хувиар нэмэх боломжтой

С.Гандэлгэр
2025/10/01

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.01/ хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.


Хуралдааны дараа Засгийн газрын гишүүд мэдээлэл хийсэн бөгөөд ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн томуугийн вакцинжуулалт болон ЭМДС-ийн санхүүжилт, нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Тэрбээр "Өчигдөр программ дээр шинэчлэл хийгдэх явцтай холбоотойгоор ЭМД-ийн санхүүжилт зогслоо гэх мэдээлэл очоод сандаргасан. Бид нэр яаралтай тусламж үйлчилгээнүүдийг зогсоохгүй. Диализ, яаралтай мэс засал, хавдрын тусламж үйлчилгээ зэргийг зогсоохгүй.

Хувийн хэвшлийн санхүүжилт аль наймдугаар сард гараад дуусчихсан байгаа. Тэгэхээр бид санхүүгийн сахилга баттай байж, энэ оны төлж чадаагүй мөнгийг дараа жил төлдөг байдлыг болиулахыг шаардаж байгаа. 

2025 онд ЭМДС-ийн нийт төсвөөс 316 тэрбумыг 2024 оны өрөнд төлсөн. Тэр мөнгө байсан бол үйлчилгээ тасалдахгүй, хангалттай хүрэх байсан. Ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд хичээж байна.Тэгэхээр 2025 оны өрийг 2026 онд төлөхгүй байх юм бол цалинг 10 хувиар нэмэх боломж байгаа юм. Тийм учраас сахилга бат хэрэгтэй байна. ЭМДС-нд мөнгө нэмээд л байдаг хаашаа орсон нь мэдэгдэхгүй цоорхой шанага шиг алга болоод байж болохгүй. Тийм учраас хулгайтай тэмцэх ёстой. Даатгалын санхүүжилт шударга байх ёстой. Хувь, улс гэж ялгахгүй ачаалал үүрч л байгаа бол санхүүжилтийг нь өгдөг байх ёстой. Тэгж чадвал 2026 оны төсөв маань хангалттай хүрэхээр харагдаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.202
    2025/10/01

    Сайд үнэхээр сэтгэлтэй хүн юмаа маш сайн ажиллаж байгаа шүү

    Хариулах