Т.Мөнхсайхан: Би эрүүл мэндийн даатгалын санг ямар ч өргүй хүлээлгэж өгсөн

Т.Отгонсувд
2025/10/01

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас МАН-д үүсээд буй нөхцөл байдал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Би эрүүл мэндийн даатгалын санг ямар ч өргүй хүлээлгэж өгсөн. М.Энхболдыг би ЭМДЕГ-ын даргаар томилсон ч өнөөдөр нөхцөл байдлыг харахад энэ хүн муу л ажилласан юм шиг байна. 

МАН-ын даргын хувьд болоод өнгөрсөн зүйл дээр хэлэх зүйл алга. Одоо урагшаа хараад явах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.