М.Нарантуяа-Нара: Хэлэлцэх асуудалд саналаа өгөөч гэж гуйлгуулж байгаа гишүүд бол шившиг

Х.Есү
17 цаг 7 минутын өмнө

АН-аас гаргасан улс төрийн шийдвэрийн дагуу АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарлаа. Уг асуудал дээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Энэ Ардчилсан Намынхан долоо хоногт хоёрхон өдөр болдог чуулганы хуралдаанаас байнга завсарлага авах эсвэл хурал хаяж явж балайрч байхаа болимоор юм. 

Ирцэндээ орчихсон чинь гарцгаая ч гэх шиг юу вэ!

Улс төржиж талцаж эрх ашгаараа хуваагдаж элдэв юмсаа булаацалдаж болох ч Төрийн ажил зогсолтгүй явж түмний асуудал шийдвэрлэгдэж байх учиртай шиг. 

Их Хурлын Гишүүн болох гэж өчнөөн тэрбум зарж өчнөөн сайхан үнэгний арьс нөмөрч уран яруу донгодож гарч ирчхээд хэлэлцэж байгаа асуудалд саналаа өгөөч гэж гуйлгуулж байгаа гишүүд шившиг.

Улс оронд хүнсний аюулгүй байдлын асуудал чимээгүй аюул болж байхад зарим нь бүр надад ямар хамаатай юм бэ ч гээд гараад ч явж байх шиг" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна