УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн М.Ганхүлэг үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Сая 20-иод гишүүн асуулт асууж үг хэлэх хувиартай байсан боловч, одоо гуравхан гишүүн үлдсэн байна. Бусад нь тодорхой улс төрийн нөхцөл байдлын үүднээс үндсэн ажлаа үл ойшоож, улс төрийн нөхцөл байдлыг далимдуулан ажлуудыг гацаах нөхцөл рүү орж байна.
Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн мэдэгдлийн цаана хуучны улс төрчид байна уу гэх хардлага төрж байна. С.Баярцогт тэргүүтэй улс төрчид энэ санаархлаа татаач ээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна