Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө

Х.Есү
14 цаг 25 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр,  "Уржигдар Ерөнхий сайд ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд намайг ХЗДХ-ийн сайдаар  томилж байгаагаа мэдэгдсэн. 

Би ажлаа хүлээж авсныхаа дараа дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ. 

Өчигдөр манай намын хяналтын хороо үүр шөнийн цагаар хуралдаж намайг намаас хассан талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж мэдлээ. Нэгдүгээрт энэхүү шийдвэрийг гаргасан бүтэц бүрэлдэхүүн хууль эрх зүйн чадамжгүй. 

Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө. Энэ өдрүүдэд их олон зүйл тодорхой болж байна. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг нь тодорхой болж байна. Өөрсдөө гарч ирж байна. Илчлэгдэж байна. 

Ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахаар хэн улайрч байна вэ гэдгийг энэ өдрүүд илчилж байна. Тиймээс би Г.Занданшатарын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.227
    10 цагийн өмнө

    Хүүкийн тал ялах уу Амарбаясгалан гийн тал ялах уу зодоон үргэлж байна

    Хариулах
  • 203.91.115.37
    11 цагийн өмнө

    Зоригтой бай зөвөөр илчил

    Хариулах
  • 202.55.188.106
    11 цагийн өмнө

    Эх орон 1 шүү эр зориг чамдал бна эцэсийн үзээрэй дэмжиж бна

    Хариулах