МАН-ын талцал хуваагдал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын тэмцэл болон өргөжиж, ердөө нэг намын даргын суудлын төлөөх тэмцэл гэж явцуу хүрээнд дүгнэх боломжгүй боллоо.
Харин сүүлийн 20 гаруй жил Монголд ямар орд, баялгийн төлөө хэн, хэн тэмцэлдлээ, 2024 оны сонгуульд эрх баригч нам юу гэж амлаад юу хийж байлаа, шинэ Засгийн газар гарснаар юу өөрчлөгдчихөв, одоо ямар, ямар асуудал шийдэх гэж байгаа билээ гэдэгт анхаарвал илүү бодитой хариу гарах тийшээ хандсан байна.
Ер нь улс орнуудын хувьд, улс төрийн намуудын гол зорилго улс орноо хөгжүүлэх байдаг. Өөрөөр хэлбэл, арга зам нь ялгаатай ч эцэст нь хүчирхэг Монгол Улсыг бүтээх нь гол учраас чухал асуудлуудаа хамтарч шийдээд явдаг. Улс орны амьдралд шийдвэрлэх асуудал их, энэ утгаараа Парламентын үйл ажиллагаа зогсох бараг л боломжгүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын Чуулганаа хуралдуулж чадахгүй хэмжээнд хүрчихлээ.
УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас эхэлж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх байсан ч хуралдах эсэх нь бүрхэг, "Хуралдахгүй" гэсэн сурагтай байна. Нэгд, Ардчилсан нам чуулганыг хясан боосон, хоёрт, Ерөнхий мсайд Г.Занданшатар Хуульзүйн сайдаар томилохоор нэр цохсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулах асуудал орж ирэхээр болсон учир ийм зүйл болж байгаа гэлцэж байна.
Өчигдөр мөн Хуульзүйн байнгын хороо хуралдах байсан ч хуралдаагүй.
УИХ, түүний бүтцүүд хуралдаж чадахгүй байна гэдэг Монгол Улс асуудлаа шийдэж чадахгүй гэсэн үг.
Гэтэл 2026 оны Төсөв батлах, "Рио Тинто" компаниас Оюутолгой ХХК-ийн авсан зээлийн хүүг бууруулах асуудал, Оюутолгойн ордын нийт баялгийн 32 хувийг эзэмшиж, түүнийхээ 80 хувийг "Рио Тинто"-д өгөхөөр тохирсон "Онтрэ" ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 34-50 хувиа олж авах цаг хугацаатай уралдсан ажлууд хүлээж байдаг.
Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж, Баялгийн санг мөнгөтэй болгох асуудал бас шийдлээ хүлээж байна.
Гурван сар алдахад Оюутолгойгоос ногдол ашиг авч чадахгүй, бүр өртэй хоцрох, цаашлаад "Онтрэ" ХХК болон түүний ард байгаа Монголын олигархиудад ялагдах, Баялгийн сангийн тухай хууль цаасан дээрээ үлдэх эрсдэл шил, шилээ дарж байна.
Ийм чухал үед эрх баригч, сөрөг хүчин аль, аль нь УИХ-ын үйл ажиллагааг доголдуулж байгааг Ард түмнийхээ эрх ашгаас урвасан хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо болж байгаа үйл явдлууд бүхэлдээ УИХ, Засгийн газар “Оюутолгой”, “Онтрэ”-гийн асуудлыг шийдвэрлэх чадамжгүй болгоход чиглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.102.98
Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол энэ 126 г зайлуулаад эрс өөрчлөлт хийх хэрэгтэй
Хариулах66.181.189.186
Занданшатраа одоо болиоооооооо
Хариулах202.126.88.129
Гэрээгээ өөрчлөөч дээ. Эрх зүйн хүрээнд өөрчлөх, цуцлах боломж байгаа шүү дээ. Яагаад юу ч хийхгүй байна гэдэг нь асуулт болж үлдсэн бишүү.
Хариулах