Б.Уянга: "Бортээг"-ийг олборлож эхлээгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс Таван Толгой ХК дээр бий

С.Гандэлгэр
1 цаг 51 минутын өмнө

"Бортээг" ордтой холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга тус ордтой холбоотой мэдээллүүдийг шалгах боломжтой нээлттэй мэдээллүүдийг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

Тэрбээр "Иргэдээс Бортээгтэй холбоотой асууж тодруулах хүсэлт ирээд байгаа учраас мэдээллийн эх үүсвэрийг зааж өгье.
"Таван толгойн ордын бортээгийн хэсгийн нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.” гэсэн мэдээллийг https://ett.mn/mn/news/single/5755 хаягаар ороод дэлгэрэнгүй үзэж болно.
Харин, тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын нээлттэй мэдээллийн сангаас ороод дараах байдлаар хараарай.
https://cmcs.mrpam.gov.mn/cmcs
Бортээг хэсгийг олборлож эхлээгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс Таван Толгой ХК дээр бий.
ЖИЧ: Уул уурхайн салбарын мэдээлэл ил тод байдаг. Ашигт малтмал, газрын тосны газарынхан энэ эх сурвалжуудаа тайлбарлаж өгөхийг хүсье.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна