Б.Энхбаярыг ирэх баасан гарагт УИХ-д танилцуулна

Zuv.mn
Өчигдөр 07 цаг 44 минут

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн сарын 30-ны өдөр мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа зарласан билээ. Улмаар тэр өдөртөө Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан байдаг. Тэгвэл түүний нэрийг ирэх баасан гарагт УИХ-д танилцуулахаар болжээ. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталдаг Чуулганы тов, хэлэлэх асуудлын жагсаалтад баасан гарагийн Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд "Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах"  асуудал бичигдсэн байна. 

Б.Энхбаяр 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна