МАН-ын даргын суудлын төлөөх тулаан өнөө ч өрнөсөөр. Тус намын Бага хурлаар Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон ч Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн зөвшөөрсөнгүй. Бүр ил цагаандаа гарч, засаглалын хямрал руу чирэх нөхцөл үүсчихээд байна.
Өчигдрөөс эхлэн хэвлэлүүдэд бичигдэж байгаагаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өнөөдөр /2025.10.06/ өргөн барих аж.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн хэмээн үзжээ.
Засгийн газрыг огцруулах үндэслэл болж буй 55 дугаар тогтоол ямар учиртай вэ
2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор "Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болсон ил болсон.
Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 001/ХТ2024/0090 тогтоолоор "Энержи ресурс" ХХК-ийн АМНАТ-ийг 2015 онд тогтворжуулсан гэж үзэж, тус компанийн экспортолж буй нүүрсэнд АМНАТ ногдуулахдаа гэрээний үнийг ашиглах шийдвэр гаргасан. Ингэснээр цаашид тус компанийн экспортлох бүх төрлийн нүүрсэнд олон улсын жишиг үнэ ашиглан АМНАТ ногдуулах боломжгүй болсон байна.
Тодруулбал, "Энержи ресурс" ХХК-иас дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь "АМНАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Энержи ресурс” ХХК-ийн АМНАТ төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх" байв.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс "Энержи ресурс" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Тухайлбал, АМНАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Тогтворжуулах гэрчилгээ олгох үед хуульд заасан байсан "Татварын хувь" болон тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалын дагуу АМНАТ-ийн ногдлыг тодорхойлж, татварын тооцооллыг хууль тогтоомжид заасны дагуу хийж, илүү төлүүлсэн бол буцаан олгохыг Татварын еренхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгажээ.
Ингэснээр "Энержи ресурс"-ын экспортлох бүх төрлийн нүүрсэнд олон улсын жишиг үнэ ашиглан АМНАТ ногдуулах боломжгүй болжээ.
Мөн Монголын эрх ашгийг гээгдүүдсэн “Онтрэ”-ийн асуудал. Монголын газар шороонд буй баялгыг монголчуудад хамааралгүй шийдчихэж буй асуудалд Засгийн газрын дээрх тогтоол үйлчлэх болчихоод байгаа гэх агуулгыг ч хөндөх бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.191
Энэ эргүү полдгор юу ярьж байгаагаа мэдэж байгаа юм уу? АМНАТ-ыг биржийн үнээр тооцож нийт борлуулалтаас авна, нийт борлуулалтынхаа 25%-ийг ядаж УУн-н биржээр арилж гэсэн бн. Юу нь болохоо байчив? Урьдынх шигээ оффтейк гэрээ хийгээд хулгайлж идээд баяжмаар бн гэж үү? Хэмжээгүй их шунал, ард түмнийг дорд үзэж хууран мэхлэх хэрээс хэтэрлээ. АБ бол монголын хулгайч, луйварчдын загалмайлсан эцэг, улс орны эсрэг гэм хэрэгтэн, нам-төрийг дамнасан луйврын сүлжээний удирдагч. Өөрийгөө стратегич гэдэг. Үнэндээ бол хулгай, хуйвалдааны стратегич мөнөөсөө мөн.ккк
Хариулах202.9.40.82
Энэ Занданшатар нөхөр ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс намын зөрчилдөөн Төрийн хямралд хүргэж байна. Ялагч тийм хулгайч юм бол намаа , төрөө хямралд оруулахгүйн тулд урьд өинө нь юмуу дараа тэмцэж болоогүй юм байхдаа. Ёстой хачин нөхөр байнаа
Хариулах202.55.191.194
ЭНЭ НЭГ ПИСДА САЙНЗОРИГ Ч НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН НОХОЙД БАРЬДАГ МОД, СУГА ЦАВЬНЫХ ҮС БАЙХЫГ МЭДЭЖ АВЛАА
Хариулах