Улс төрөөс ЧУХАЛ СЭДЭВ: “Оюутолгой”, “Онтрэ”-гийн асуудал цэгцрэх үү

Zuv.mn
2025/10/06

Өнөөдөр МАН-ын бүлэг 10.00 цагаас заншил ёсоор “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хурлаар “Оюутолгой” ХХК “Рио Тинто”-гоос авч ашигласан гэх зээлийн хүү хэт өндөр байгааг бууруулах, Оюутолгойн алт, мөнгө, зэс, молибдений ордын 32 хувь лицензид талбайд нь хамарч буй “Онтрэ” компаниас төр хувь эзэмших асуудлыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана гэсэн мэдээлэл бий.

“Улс төрийн шийдвэр” гэдэг нь “Рио Тинто” Оюутолгойд дамжуулан зээлдэж буй зээлийн хүүг бууруулах, “Онтрэ” ХХК-иас төр буюу Монголын ард түмэн хуулийн дагуу хувь эзэмшлээ тогтоох асуудалд хатуу байр суурь баримтлахаар тохирно гэж ойлгогдож буй.

УИХ-аас дээрх хоёр асуудалтай холбогдуулан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах Түр хороог байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж буй.

Энэ Хянан шалгах түр хорооны хуралдаан ирэх лахагва гарагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болно.

Хурлаар,

·      Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

·     Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

·      “Оюу Толгой” ХХК-ийн танилцуулгыг сонсох

·       Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

МАН-ын даргын төлөөх тэмцэл институци хоорондын зөрчил болж өргөжих магадлал өндөр байгаа энэ үед ард түмний эрх ашиг хаягдах вий гэсэн болгоомжлол өдрөөс өдөрт нэмэгдэж байна...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.104.2
    2025/10/06

    Улс төрөөс илүү энэ оуютолгой гээч нь шйидэгдээсэй дээ

    Хариулах