Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын их засварын ажил 3 багцаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна.
1. Дашзам ХХК-ийн гүйцэтгэж буй УБ-Мандалговь чиглэлийн 60-65 дэх 4.8 км авто замын суурь асфальт цутгалт авсан өнгөн цутгалт болон далан хөвөөний ажил хийгдэж байна. Мөн дээрх чиглэлийн 71-74 дэх 3 км авто замын суурь болон өнгөн асфальт цутгаж цагаан зураас, далан хөвөөний ажил үлдээд байна.
2. “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 73-89 дэх 16 км авто замын 72-80 дэх 8 км авто замын суурь болон өнгөн асфальт цутгаж цагаан зураас, далан хөвөөний ажил хийгдэж байгаа бол үлдсэн 8 км авто замын газар шороо, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусч асфальт цутгахад бэлэн болоод байна.
3. “Хурдны зам” ХХК-ийн гүйцэтгэж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 89-103 дэх 14 км авто замын 94-103 дэх 9 км авто замын суурь болон өнгөн асфальт цутгаж цагаан зураас, далан хөвөөний ажил хийгдэж байгаа бол үлдсэн 5 км авто замын газар шороо, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусч асфальт цутгахад бэлэн болоод байна.
Аймгийн Засаг даргын зүгээс дээрх гүйцэтгэгч байгууллагуудад их засварын ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэж гэрээний хугацаа буюу 10 сарын 15-ы өдрийн дотор авто замыг ашиглалтад оруулах, түр замыг шаардлагатай үед хусаж, чийгшүүлэх, ажлын явцын мэдээллийг долоо хоног бүр өгөх зэрэг үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна