О.Цогтгэрэл: МАН олон жил иргэдийг хуурсныхаа горыг амсаж байгаа юм

Х.Есү
2025/10/06

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "МАН олон жил мөрийн хөтөлбөр нэртэй ард иргэдийг хууран мэхэлж явсных нь гор гарч байна. Ажил хийж байна гэж хулгай хийж явсных нь гор нь гарч байгаа юм. МАН-ын дотоод асуудал Монголын төрийг эзэнгүй байдалд оруулж байна.

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танай бүлгийн хурал дээр орж мэдээлэл өгнө гэсэн. Мэдээлэл өгсөн үү?

-Би тэр мэдээллийг сошиалаас л харсан. Албан ёсны хүсэлт болоод албан бичиг ирээгүй. 

-УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа нь эргээд ямар үр дагавар авчрах вэ? 

-Чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдын, удирдлагын л асуудал. АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргасан хоёр шийдвэрээ биелүүлж ажиллана. Ямарваа нэг бойкот хийсэн зүйл байхгүй" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна