Г.Баярсайхан: АН-д их хурлын дарга, сайдын суудал амлаж байна

Х.Есү
2025/10/06

УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "АН-ын гишүүд өнөөдөр өргөтгөсөн хурал хийлээ. МАН өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдээд явах ёстой. Манай АН-ын гишүүдийн байр суурь юу байна вэ гэхээр шударга ёсны төлөөх тэмцэл нүүрсний хулгай гээд энэ бүх зүйл дээр шүүмжлэлтнй хандаж, сөрөг хүчнээ хийх ёстой гэсэн байр суурьтай байна. 

Ардчилсан нам ямар ч тохиолдолд Засгийн газарт хамтарч орохгүй гэсэн байр суурьтай байгаа. АН-д их хурлын даргын суудал амлаж байна, сайдын суудал амлаж байна. Гэхдээ манай нам тэр зэргийн зүйлд хууртахгүй байх гэж би бодож байна. 

-УИХ-ын чуулган ч хуралдаж чадахгүй нөхцөл байдалтай байна шүү дээ. АН МАН-ын дотоод зодоонд оролцоод байна уу үгүй юу. Ер нь цаашдаа яаж явах ёстой вэ?

-Монголын парламентыг гацаанд орууллаа гэдэг зүйл бол сүүлийн 8 жил эрх барьсан МАН-ын эрх баригчдын өөрсдийнх нь нүүрсний зодооны мөнгөө хувааж чадахгүй байгаагийн илэрхийлэл л гэж би харж байна. 

Хэзээ нэгэн цагт хэрэг нь ил гарчих вий гэдгээс айгаад хоорондоо хөлөө жийлцэж байна гэж би харж байгаа. 

-Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байна уу гэх хардлага яваад байна. Та юу гэж харж байна?

Залуу явахдаа У.Хүрэлсүхтэй гар зөрүүлж явсан үе байдаг. Улсын Ерөнхийлөгч шиг байгаа учраас би түүнийг дэмжиж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.211
    Өчигдөр

    Энэ доль баагий Хүрэлсүхэд зодуулаад сүнс нь зайлчихсан бна ш дээ. Хөөрхий…

    Хариулах